card

Компаний танилцуулга

Макс Группийн бизнесийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр Монгол Улсын хөгжил дэвшил,бүтээн байгуулалтанд дорвитой хувь нэмэр оруулах зорилготойгоор 2006 оны 02 дугаар сард барилга угсралтын “Макс Өргөө” ХХК-ийг үүсгэн байгуулсан юм. Манай компани их хотын бүтээн байгуулалт, чанар хийц, өнгө үзэмжинд нэмэр болохуйц оффис, худалдаа үйлчилгээ, олон улсын сүлжээ зочид буудал, стандарт болон тансаг зэрэглэлийн орон сууцны зориулалттай 30 гаруй төслийг хэрэгжүүлээд байна.

“Макс Өргөө” ХХК-ийн танилцуулга

19 жилийн туршлагатай, барилга угсралт бүтээн байгуулалтын туршлагатай “Макс Өргөө” ХХК нь хот байгуулалтад өнгө үзэмж нэмэхүйц оффис, худалдаа үйлчилгээ, олон улсын сүлжээ зочид буудал, стандарт болон тансаг зэрэглэлийн орон сууцны зориулалттай 30 гаруй төсөл хэрэгжүүлсэн.

Мөн уул уурхай, хөдөө аж ахуйн барилга байгууламж, үйлдвэр, гадна дэд бүтцийн 10 гаруй төслийг хэрэгжүүлээд байна.

2024-2025 онд хэрэгжүүлэж буй төслүүд :

- Говь-Алтай аймгийн Тайшир суманд Хуурай аргаар хоногт 400 тн буюу жилийн 120,000 тн шохой боловсруулах хүчийн чадал бүхий “Тайшир шохойн үйлдвэр”-ийг Ерөнхий гүйцэтгэгчээр хэрэгжүүлэн 9 сарын 10 өдөр нээлт үйл ажиллагааг хийх.

- Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр “ Сумдын шинэчлэл, хөдөөгийн хөгжил” төслийн хүрээнд Бигэр суманд 45 айлын орон сууцны төслийг Макс Өргөө ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд өртөг үнээр барьж, 2025 оны 8 сард улсын комисст хүлээлгэж өгсөн.

- Говь-Алтай аймгийн Есөн булаг суманд 5 МВтв.ц үйлдвэрлэх хүчин чадалтай Салхин сэнсний сэргээгдэх эрчим хүчний төслийг гүйцэтгэж байна.

Нийт 300 орчим ажилтны 100 гаруйг инженер техникийн ажилтнууд эзэлж байгаа бөгөөд ИТА (Инженер техникийн ажилтан)-ны 30%-ийг мэргэшсэн инженер эзэлж байна.

Худалдаа аж үйлдвэрийн танхимийн 2023 оны Барилгын салбарын интерпернер мерикури цомоор өргөмжлөгдсөн хамт олон юм

                   

Бидний тухай

 

БИДНИЙ ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

-2010, 2011, 2013, 2017, 2021 онуудад салбарын дээд шагнал болох “Барилга угсралтын шилдэг аж ахуйн нэгж”

-2023 оны салбарын дээд шагнал "Инженерийн шугам сүлжээний шилдэг аж ахуйн нэгж"

-Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн 2011 оны “Шилдэг бүтээн байгуулалт” Гран при шагнал “Алтан Цамхаг” цомын хамт.

-Монгол Улсын засгийн газрын 2009 оны “Шилдэг 100” аж ахуйн нэгж.

-Монгол Улсын найдвартай татвар төлөгч.

-Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын “Хүндэт Өргөмжлөл”.

-АНУ-ын элчин сайдын яамны “Хүндэт Өргөмжлөл”.

- 2016 онд “Тахиа жилийн Шилдэг барилга” -220К Резиденс барилга

- 2017 онд Mongolian Property Awards 2016- Шилдэг зочид буудлын барилга “ Холидэй Инн” зочид буудал

- 2017 онд Mongolian Property Awards 2016- Шилдэг орон сууцны барилга “220К Резиденс”

Хэрэгжүүлсэн төслүүд

Бид мэдлэг, туршлагаараа үргэлж манлайлагч байж нэг алхам түрүүлж чаддаг.

Гүйцэтгэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд