4 удаагийн “Барилга угсралтын шилдэг аж ахуйн нэгж” өргөмжлөлт “Макс Өргөө” ХХК нь Орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого, нийгмийн хариуцлагын хүрээнд Говь-Алтай аймгийн Бигэр суманд 120 айлын орон сууцыг барьж иргэдийн худалдан авах чадварт нийцүүлэн боломжит үнээр худалдан борлуулахаар аймаг сумын удирдлагуудтай хэлэлцэж тохирсон юм.
Энэ ажлыг баталгаажуулан өнгөрсөн лхагва гаригт буюу 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Бигэр сумын төвд орон сууц барих талбайд сумын удирдлагууд болон Макс Өргөө ХХК-ийн удирдлагууд гэрээнд гарын үсэг зуран, шав тавих ёслол үйлдлээ.
Бид барилгын чанар, үзэмжинд түлхүү анхааран Бигэр сумын 120 айл өрхийн тав тухтай, эрүүл амьдрах, стандартад нийцсэн орон сууцыг хурдан хугацаанд барьж хүлээлгэн өгөхийн төлөө хичээн ажиллах болно.
ИЛҮҮ САЙХАН МОНГОЛЫН ТӨЛӨӨ! МАКС ГРУПП