БИД ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕЭ ДЭМЖДЭГ БАЙГУУЛЛАГА

A- A A+
БИД ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕЭ ДЭМЖДЭГ БАЙГУУЛЛАГА

“Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-ийн хүрээнд Япон Улсын Их дээд сургууль, Коосэн хөтөлбөрт суралцаж төгсөөд ирсэн 105 оюутнуудыг ажлын байранд зуучлах, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжилд зориулахад түлхэц болох зорилгоор Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс “1000 инженер-Ажлын байр 2024” өдөрлөгийг өнөөдөр ШУТИС дээр зохион байгуулсан юм.

Манай компани тус өдөрлөгийн Ивээн тэтгэгчээр оролцон Илүү сайхан Монголын төлөө хувь нэмрээ оруулж байгаадаа таатай байна.

Манай компанийн хэрэгжүүлж буй төслүүдэд гар бие оролцон, мэдлэг ур чадвараа сорих боломж оюутан залуус та бүхэнд нээлттэй байгааг дашрамд дуулгая.

Илүү сайхан Монголыг хамтдаа бүтээцгээе!