“Макс Өргөө” ХХК нь Орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого, нийгмийн хариуцлагын хүрээнд Говь-Алтай аймгийн Бигэр суманд засаг даргын тамгын газар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр120 айлын орон сууцыг барих төсөл эхлүүлэн иргэдийн худалдан авах чадварт нийцүүлэн боломжит үнээр худалдан борлуулахаар 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр сумын удирдлагууд болон Макс Өргөө ХХК-ийн удирдлагууд гэрээнд гарын үсэг зуран, шав тавих ёслол үйлдсэн.
2025 оны 07 дугаар сарын 05нд 3 орцтой, 3 давхар 45айлын орон сууцыг 100% гүйцэтгэлтэй хийж дуусган 2025 оны 8 сард улсын комисст хүлээлгэн өгсөн.
ОРОН СУУЦНЫ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ:
Барилгын бүтээц нь өрлөгөн хана ба төмөрбетон хучилт дамнуруутай хийц бөгөөд хучилтаас дээш илүү гарсан дамнурууны шийдэл нь тэгш таазыг бий болгож тав тухтай нөхцөлийг бүрдүүлсэн
- Сангийн тоноглолуудыг Бигэр төсөлд зориулан захиалж хийлгэсэн
- Айл бүр домофон системээр бүрэн тоноглогдсон
- Харуулын байрыг төлөвлөж гадна, дотор камерын систем хийгдсэн
- Цоклийн хэсгийг Япон стандартаар хийгдсэн цементэн хавтангаар шийдэж өгсөн
- EN13956:2012 ба EN13967:2012 стандартуудыг хангасан протан мембранан материалаар дээврийн ус тусгаарлалтын ажлыг гүйцэтгэсэн