“ТАЙШИР ШОХОЙН ҮЙЛДВЭРЛЭЛ”-ЭЭ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АМЖИЛТТАЙ НЭЭЛЭЭ.

A- A A+
“ТАЙШИР ШОХОЙН ҮЙЛДВЭРЛЭЛ”-ЭЭ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АМЖИЛТТАЙ НЭЭЛЭЭ.

Манай компани  нийт хамт олны 2 жил 4 сарын хугацаанд мэргэжлийн ур чадвар, сэтгэл, зүтгэлээ шингээн бүтээн байгуулсан "Тайшир шохойн үйлдвэр"-ийн төсөл өнөөдөр Говь Алтай аймгийн Тайшир сумын нутагт албан ёсоор нээлтээ хийлээ. 

“Макс Групп”-ийн хөрөнгө оруулалттай “Цэн Газар” ХХК -ийн энэхүү үйлдвэр нь хоногт 400 тонн, жилд 120 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэр нь MNS 0347:2002 стандартын дагуу кальцийн I, II зэргийн шохойг үйлдвэрлэж, барилгын болон технологийн хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх ба Монгол Улсын дотоодын шохойн хэрэгцээний 25%-ийг дангаар хангах хүчин чадалтай үйлдвэр юм.

Тус үйлдвэр нь орчин үеийн урьдчилсан халаах цамхаг бүхий эргэх зуух,битүү цикл технологийг ашигладаг тул байгаль орчинд хаягдалгүй үйлдвэрлэл явуулах боломжтой. Мөн агаарт хаягдах тоосонцрыг 99 хүртэл хавиар бууруулах уутат шүүлтүүрээр тоноглогдсон нь байгальд ээлтэй дэвшилтэд шийдэлтэй.

Үйлдвэрлэл ашиглалтад орсноор орон нутагт 150–200 тогтвортой ажлын байр шинээр бий болж, эцсийн бүтээгдэхүүн нь уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч болон барилгын салбарын гол түүхий эдийн нэгээр хангагдах юм.

Энэ нь гадаад валютын урсгалыг бууруулж, үндэсний үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх стратегийн өндөр ач холбогдолтой.

Мөн “Тайшир шохойн үйлдвэрлэл”-ийн нээлтийн үеэр “Евро Блок үйлдвэр”-ийн шавыг тавьснаар баруун бүс нутагт барилгын материалын цогцолбор бий болох эхлэл ийнхүү тавигдлаа.