Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд Барилгын Инженерийн салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд Барилга Хот Байгуулалтын Яам, ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Барилгын Инженерийн салбар, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ нар хамтран нийт багш суралцагчид, төгсөгчид, салбарын эрдэмтэдийн дунд олон арга хэмжээг зохион байгуулж байна.
"Макс Өргөө" ХХК-ий зүгээс салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг тус сургуулийн түүхэн ойн арга хэмжээг ивээн тэтгэж 1,000,000 төгрөг хандивласныг Гүйцэтгэх захирал Т.Түмэн-Өлзий өнөөдөр гардууллаа.