Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “Entrepreneur-2023” арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа.
26 дахь жилдээ зохион байгуулагдсан уг арга хэмжээнд манай компани “Барилгын салбарын Энтрепренер”-р шалгарсан сайхан мэдээгээр энэ жилийн хамгийн сүүлийн долоо хоногийг эхлүүлж байна.
"Монгол хүний амьдрах орчны чанарыг дэлхийн жишигт хүргэнэ" алсын харааг эрхэмлэн, Илүү Сайхан Монголыг Хамтын Үнэ Цэнээр Бүтээлцэж буй нийт ажилтнууд, хэрэглэгчид, бизнесийн хамтрагчид болон харилцагч нартаа халуун талархал илэрхийлье.
Уг арга хэмжээний үеэр Макс Группийн хамаарал бүхий 3 байгууллага мөн шагнал хүртсэн билээ.
“Оны онцлох аж ахуй нэгж”- ээр "Сүү ХК",
“Уул уурхайн салбарын Энтрепренер”-р "Хан Алтай Ресурс" ХХК,
Аялал жуулчлалын салбарын Энтрепренер”-р "Макс Ложинг" ХХК тус тус шалгарч, шагнал хүртлээ.