Барилга угсралт, менежментийн “Макс Өргөө” ХХК болон Говь-Алтай аймгийн “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв” оюутан төгсөгчдийг мэргэжлийн ур чадвар, практик чадварыг хослуулан эзэмшүүлж, зах зээлийн зарчимд нийцсэн байнгын тогтвортой ажилтай, орлоготой чадварлаг мэргэжилтэн болгоход хоёр тал хамтран ажиллахаар харилцан тохиролцож 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Баруун бүсийн хөгжилд хувь нэмрээ оруулан бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлж байгаа “Макс Өргөө” ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлэх нэг чухал ажил бол тухайн бүс нутгийн мэргэжлийн боловсрол эзэмшиж буй оюутнуудыг үйлдвэрийн байранд онол практик хослуулан цалинтайгаар дадлагажуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах явдал юм.