Эрхэм хүндэт хэрэглэгч, үйлчлүүлэгч, харилцагч нартаа "Макс Өргөө" ХХК-ийн үүсгэн байгуулагдсаны ойн өдрийн мэндийг дэвшүүлье.
17 жилийн тэртээ Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн "Макс Өргөө" ХХК маань өдгөө Их хотын бүтээн байгуулалтад тодорхой хувь нэмрээ оруулж олон томоохон төслүүдийг бүтээн байгуулсан үндэсний нэр хүнд бүхий компани болон өсөн дэвжсэн билээ.
Өнөөдрийн байдлаар бид Барилга угсралт, бетон зуурмагийн үйлдвэрлэл, хөрөнгийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, 166 иргэнийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байна.
5 удаагийн "Барилга угсралтын Шилдэг аж ахуйн нэгж" өргөмжлөлт манай байгууллагын өнөөдрийн хөгжилд хүртэл хамтран зүтгэж хувь нэмрээ оруулсан хэрэглэгч харилцагч, үе үеийн Макс Өргөөчүүд та бүхэндээ 17 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Бидний алсын хараа: Монгол хүний амьдралын чанарыг дэлхийн жишигт хүргэнэ.
Илүү сайхан Монголын төлөө хамтдаа хичээцгээе!