Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ой, "БАРИЛГАЧДЫН БАЯР -2025" өнгөрсөн баасан гарагт болж өнгөрлөө. "Макс Өргөө" ХХК нь барилгын салбарын шилдэг 10 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч, Инженерийн шугам сүлжээний ажлаараа тэргүүлэн Барилгачдын талбайд тугаа мандуулан Цом, Өргөмжлөлөө гардаж авлаа.
Макс Өргөө компанийн 4 ажилтан барилгын салбарын "Тэргүүний Барилгачин" хүндэт тэмдэг ,"Жуух бичиг"-ээр тус тус энгэрээ мялаасан баяр үйл явдал болж өнгөрлөө.
Эдгээр ололт амжилт нь нийт хамт олон, инженер техникийн ажилтнуудын ур чадвар, хичээл зүтгэлийн илэрхийлэл төдийгүй Манай компанийн олон жилийн бүтээн байгуулалт, хамтрагч байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн юм.
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэндийг барилга дэд бүтцийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй үе үеийн барилгачид, инженер техникийн ажилтнууд, хамт олондоо дэвшүүлье.
ХҮН ТӨВТ, ХАМТЫН ҮНЭ ЦЭНИЙГ ЭРХЭМЛЭЖ, ИЛҮҮ САЙХАН МОНГОЛЫГ БҮТЭЭЛЦЭНЭ.