Гэрийн чимэглэлд дуртай бүсгүйчүүдэд тавих татгалзахын аргагүй санал

A- A A+
Гэрийн чимэглэлд дуртай бүсгүйчүүдэд тавих татгалзахын аргагүй санал

Хүний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дунд өнгөрдөг.

Халуун дулаан энэ орчин бол гэрийн эзэгтэйн жинхэнэ хүч, байгуулсан “эзэнт гүрэн” нь юм. Харин гэрийн гоёл чимэглэл бол бидний байгуулсан “эзэнт гүрэн”-ийн сүр хүчийн бэлгэдэл учраас бүсгүйчүүд бид түүнийг маш чухалчлан авч үздэг. Гэрээ тухтай болгож, амьдрахад сайхан орчин бүрдүүлж чадсан  эмэгтэй л өөрийн хүчийг гэртээ мэдрүүлж чаддаг гэдэгтэй маргах бүсгүй цөөхөн биз ээ. Тиймээс ч эзэнт гүрнээ цогцлоох тэр л хүчийг агуулсан чимэглэлд бид өөрийн гоёлоос ч дутахааргүй хайртай байдаг шүү дээ.

Сайхан амьдралыг цогцлоох орчинг бид ямар нэгэн төсөөлөлгүйгээр бий болгох боломжгүй юм. Эзэгтэй таны төсөөллийг бодит болгоход туслах зорилгоор энэ амралтын өдрүүдээр, Улаанбаатар хотод амьдрахад хамгийн үнэ цэнтэй орчин ямар байх төсөөллийг танилцуулах арга хэмжээг Франц архитекторуудын загвараар Их Британийн стандартыг мөрдөж Улаанбаатар хотын зүрх, соёлын төв болох хамгийн өндөр үнэлгээтэй байршилд баригдсан “220к Резиденс” өндөр зэрэглэлийн орон сууцанд зохион байгуулах гэж байгааг танд дуулгахад таатай байна.

Та энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр үс ноос унадаггүй хивс, тусгал сайтай толь, шилэн ба төмөр ширээнүүд, чамин ваарнууд, болор цуглуулга, үндэсний өв уламжлалыг шингээн дахин давтагдашгүй цор ганц бүтээгдсэн тансаг гар урлал, эсгий урлалын бүтээлүүдийг сонирхохын сацуу шинэ содон загвартай Mонголд үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн хөшиг, тюль, Европ, Азийн тансаг тавилгууд, үнэртэн шингээсэн лаа, гэрийн чимэглэл, гоёлыг үзэж амралтын өдрөө гайхалтай сайхан өнгөрөөх боломжтой.

Home Décor Fair үзэсгэлэн худалдаанд

Diva décor

АНУ-ын чамин хийцийн шил, толин эдлэлүүд, үс ноос унадаггүй хивс, тусгал сайтай толь, шилэн ба төмөр ширээнүүд, чамин ваарнууд, болор цуглуулгын амьтад зэрэг декоришнууд нь таны гэрт өнгө үзэмж, орон зай, тансаг орчин, таатай уур амьсгал орчныг бүрдүүлэхэд тусална.

Хаадын гэр

Монголын түүх соёл, өв уламжлалыг өөрийн ард түмэн, залуу хойч үе болон дэлхийн улс орнуудад сурталчлан таниулах, ард түмэн хойч үедээ түүхийн томоохон соёлын өвийг өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой бидний сийлбэртэй тавилгууд болон ширмэл ширдэг, эсгий гудас, эсгий эдлэлүүд нь гэрийг үндэсний бас тансаг харагдуулж чадна.

The Queen’s Home

БНХАУ-ын Гуанжоу, Шанхай, ХонгКонг хотын үйлдвэрүүдээс тавилга, гэрэл абжур, хөшиг тюль, гэр ахуйн бүхий л чимэглэл гоёл нийлүүлдэг бөгөөд шилдэг бүтээгдэхүүнээ үзэсгэлэн дээр танилцуулна. Сайн чанарын өвөрмөц өнгө хийцтэй, тансаг загвартай хөшиг тюль үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гэрт тав тух халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх зорилготой ажиллахын зэрэгцээ хэрэглэгчдийн найдвартай түнш болж бусад хөшигний дэлгүүрүүд дотроос хэв маяг загвар чанарын үзүүлэлтээр тэргүүлж байгаа бүтээгдэхүүнээ танилцуулна.

Home Boutique

Minimalist Furniture, minimalist décor, rustic décor, shabby chic, indoor flower, plant décor-ууд, Италийн Fragranza Regina брэндийн гэр, өрөө тасалгааны 10%-ийн parfume- тай тансаг үнэртэн, лаа зэрэг сүүлийн үеийн тренд болсон эзэгтэй нарын бие биедээ санал болгодог бүтээгдэхүүнүүдээсээ танилцуулна.

Евро мебель

Чанар болон дизайнаараа дэлхийд шалгарсан Итали улсын Camel group, Ben мөн Францын алдарт GAUTIER брэнд, Туркийн тавилгын салбартаа тэргүүлэгч ISTIKBAL брэндийн шинэ гарсан загваруудыг шилж сонгон үзэсгэлэн дээр танилцуулах болно.

QL-Scale

Монголд тэргүүлэх архитектур, интерьер, ландшафт, хот төлөвлөлтийн зургийн баг таны гэрийн дотоод загварт анхаарал хандуулж таны төсөөллийг бодит болгоход туслана. Үзэсгэлэн зохиогдох өдрүүдэд тус компани нь гэрийн дотоод заслын орчин үеийн чиг хандлагын талаар хүрэлцэн ирсэн зочдод мэдээлэл хүргэж, зөвлөгөө өгөх юм.

MA MAISON home décor

2018 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй “MA MAISON home décor ” дэлгүүр нь орчин үеийн амьдралын хэв маяг дизайны чиг хандлага интерьер , декор, гэрийн тохижилтын загварыг захиалагч, дизайнер, мэргэжилтнүүдийн сэтгэл татам шинэлэг, ховор, содон, давтагдашгүй тренд загваруудыг үзэсгэлэн дээр танилцуулах болно.

Нийслэл хотынхоо зүрхэнд аз жаргалтай тохилог тансаг амьдрахыг хүсдэг эзэгтэй нарт өөрийн төсөөллийг бодит болгох арга хэмжээнд очиж амралтын өдрөө сэтгэлээ баясган өнгөрүүлэхийг санал болгож байна.

Хаана: “220k residence” орон сууц

Хэзээ: 2019.06.21-нд 12:00-20:00, 22-нд 12:00-17:00