Компаний танилцуулга
БИД МЭДЛЭГ, ТУРШЛАГААРАА ҮРГЭЛЖ МАНЛАЙЛАГЧ БАЙЖ НЭГ АЛХАМ ТҮРҮҮЛЖ ЧАДДАГ.
Макс Группийн бизнесийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр Монгол Улсын хөгжил дэвшил,бүтээн байгуулалтанд дорвитой хувь нэмэр оруулах зорилготойгоор 2006 оны 02 дугаар сард барилга угсралтын “Макс Өргөө” ХХК-ийг үүсгэн байгуулсан юм. Манай компани их хотын бүтээн байгуулалт, чанар хийц, өнгө үзэмжинд нэмэр болохуйц оффис, худалдаа үйлчилгээ, олон улсын сүлжээ зочид буудал, стандарт болон тансаг зэрэглэлийн орон сууцны зориулалттай 30 гаруй төслийг хэрэгжүүлээд байна.
БИДНИЙ ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
-2010, 2011, 2013, 2017, 2021 онуудад салбарын дээд шагнал болох “Барилга угсралтын шилдэг аж ахуйн нэгж”
-2023 оны салбарын дээд шагнал "Инженерийн шугам сүлжээний шилдэг аж ахуйн нэгж"
-Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн 2011 оны “Шилдэг бүтээн байгуулалт” Гран при шагнал “Алтан Цамхаг” цомын хамт.
-Монгол Улсын засгийн газрын 2009 оны “Шилдэг 100” аж ахуйн нэгж.
-Монгол Улсын найдвартай татвар төлөгч.
-Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын “Хүндэт Өргөмжлөл”.
-АНУ-ын элчин сайдын яамны “Хүндэт Өргөмжлөл”.
- 2016 онд “Тахиа жилийн Шилдэг барилга” -220К Резиденс барилга
- 2017 онд Mongolian Property Awards 2016- Шилдэг зочид буудлын барилга “ Холидэй Инн” зочид буудал
- 2017 онд Mongolian Property Awards 2016- Шилдэг орон сууцны барилга “220К Резиденс”